Асуулга (нэгийг сонгоно уу)

Сайтын талаарх таны бодол?

Дүнг харах

Loading ... Loading ...

Нийтлэлийн Архив

  • [—]2014 (4)
  • [+]2013 (5)
  • [+]2012 (20)
  • [+]2011 (71)
  • [+]2010 (22)
  • [+]2009 (1)

Сүүлийн 8 сэтгэгдэл

  1. “"There is a great difference between Faith in Christ and Christianity" - " ...асуудал 'механизмдаа' л байх " …”

  2. “"Тушаа" нь " механизм " (систем) - дээ л буй, олон ч удаа л хэлэв дээ?! "Keep it …”

  3. “Энэ асуултуудыг ганцхан надаас асуугаагүй гэж найдаж байна. Та бүхэн хоорондоо санал бодлоо солилцоосой гэж хүсэж байна. Миний хувьд Эрдээгийн …”

  4. “Ариун хурим гэсэн ойлголт Библи дээр байдаг уу? ”

  5. “Ариун хурим гэдэг нь хурим хийхээсээ өмнө бэлгийн харьцаанд орохгүй байхыг хэлж байгаа юм уу? 3 жилийн дараа хурим хийхээр …”

  6. “Нэмээд хэлхэд, тухайлбал "Шинэ Гэрээ" -ний уг хэллэг тун энгийн атлаа "Хэл зуйн логик " - ийг шаарддаг …”

  7. “Эрхэм дуу зёв хэлжээ. Хамгийн осолтой хумуус яг хажууд чинь л яваа... ”

  8. “no doubt about what you said, here. But many of the things you would say is beside the point that …”

МУ-ын Төрийн Дуулал

Эзэний үг надад ирлээ.

Энэ үгийг олон тохиолдолд хүмүүс маш болгоомжгүй хэрэглэдэг. Хэн нэгэн хүнд зөвхөн удирдагч л байлгахаар энэ үг ирдэг, эсвэл удирдагчдад л ирдэг гэж боддог.  Би ч бас тийм л ойлголттой байсан. Гэхдээ үгүй юм байна. Бурхан өөртэй ойр дотно харилцаатай нэгэнд үгээ өгдөг бололтой. Өөрөөр хэлбэл Бурхантай хэр ойр дотно харилцаатай байна гэдэг нь үг уншдаг залбирал болон магтаалаар Эзэнтэй байнга хамт байдаг, Түүний үгийг тунгаан боддог хүмүүст ирдэг бололтой. Эзэнээс ирэх үгийг хэрхэн авч амьдралдаа хүлээн авах вэ гэдэг нь их чухал.

Хүмүүс бид нарт байдаг дараах хэд хэдэн сул талууд Эзэнээс ирэх үгэнд саад болдог гэж би боддог. Би ч ганцаараа биш түүх үүнийг гэрчилдэг. Би энэ нийтлэлээ бичхийн тулд хэд хэдэн хүний гэрчлэл болон итгэлийн амьдралыг сонирхон судаллаа.

ХАМГИЙН ЭХЭНД БУРХАНТАЙ ХАРИЛЦАН ҮГ АВАХЫНХАА ӨМНӨ ӨӨРИЙН ГЭСЭН БАЙР СУУРЬ,  ҮЗЭЛ БОДОЛ, КАРЕРАА ОР ТАС ОРХИХ ХЭРЭГТЭЙ.

Та гайхаж магадгүй. Надад эдгээрээс  аль нь ч байхгүй гэж боддог байх. Би үүнийг дараах хэд хэдэн зүйлээр тайлбарлая.

a)      Өөрт чинь энэ үг таалагдаагүй бол та надад хэлсэн үг гэж хүлээн авдаггүй. Энэ бол итгэгчдийн дунд хамгийн элбэг тохиолддог зүйл. Бурханы үг таньд таалагдах албагүй та зүгээр л тэр үгийг хүлээн авах хэрэгтэй. Надад хичээл зааж байсан нэгэн багшийн гэрчлэл санаанд ойрхон байна. Миний сайн таньдаг багшид Эзэнээс өгөгдсөн үг бол чи ганцаараа байж энэ олон хүүхдүүдэд үйлчил гэж хэлсэн байдаг. Түүнийг сонсоод удаан хугацаанд уйлсан гэдэг. Гэхдээ дагасан. Эзэний үг таньд заавал таалагдах  албагүй

b)      Эзэний үгийг түүвэр өгүүлбэр шигээр ойлгож болохгүй. Олонх тохиолдолд библийг ганц нэг эшлэлээр нь хүлээн авч судалдаг. Библи бол түүвэр өгүүлбэрүүдийн цуглуулга биш. Тухайн өгөгдсөн үгийг тухайн нөхцөл байдал хам шинж хэзээ ямар тохиолдолд хэлэгдсэн гэдгийг нь ойлгохгүйгээр Эзэн надад хэллээ гэдэг бол буруу хуумгай бодол. Сүүлийн үед надад цөлд хонь хариул гэдэг мессеж их ирэх болсон. Тэглээ гээд би цөл рүү явж хонь  худалдан авах ёстой биш. Би хонийг эр эмий нь ялгахгүй шахам хүн яаж хонь хариулах ёстой гэж. Тэгээд би яахав энэ үг надад таалагдсангүй гээд зугтах уу.  Би үүнийг хүлээн авахдаа чи  Миний хаанчлалын хүмүүсийн төлөө хүнд газруудад очиж үйлчил гэж хүлээн авсан. Өөрөөр хэлбэл миний явах зам хүнд хэцүү  зам.

c)      Миний хамт сурч байсан нэгэн найз маань траншейнд орчихсон эрчүүдэд үйлчилдэг. Хэн нэгэн тэдний талаар муу үг хэлэхээр илт дургүйцдэг. Тэднээс зарим нэгэн нь архинаас гарах шийдвэр гаргахад маш их баярладаг. Харин зарим нь түүнээс нүүр буруулан элдэв зан гаргахад за яахав эргээд гэмшээд ирэх биздээ гээд л хүлээгээд суудаг. Хааяа нэг очиход байгаа байдлыг нь харахад заримдаа хүнд үйлчлэл юм даа гэж боддог. Харин найз маань энэ л миний дуудлага үйлчлэх талбар гээд маш баяр хөөртэйгээр үйлчилдэг.

Библи дээр ч Эзэний дуудлага ирдэг тухай олон гардаг. Ганц нэг нь зугтдаг. Ихэнх нь түүнийг дагадаг. Бурхан биднийг эхийн хэвлийд зорилготойгоор бий болгосон. Хүн болгонд өөр өөрийн гэсэн аявъас чадвар,түүнийг ашиглан хийх,үйлчлэх ёстой талбар гэж бий. Есүс нэгэн ийм сургаалт зүйрлэл ярьсныг санаж байгаа байх. Нэгэн эзэн боолууддаа 1,2,5 талант өгдөг. Нэг талаас нь харахад эзэн нь юмаа хэнд хэдэн талант өгөхөө мэдээд л өгч байгаа. Түүн шиг Бурхан бидний хэнд ч  хэзээ ямар дуудлага өгөхөө мэддэг.

Хэн нэгэнд ирсэн гэх тэр үгээ Бурханы үгээр баталгаажуулах  хэрэгтэй. Дээр дурьдсан цөлд хоньчин бол гэдэг тэр хэсгийг Эзэнээс авахдаа эхлээд  үеийн нөхцөл байдлыг нь судална. Өөрөөр хэлбэл библийг ганц нэг эшлэлээр нь биш тухайн хэсгээ бүхлээр нь болж өгбөл номоор нь унших хэрэгтэй. Тэгж байж тэр ирсэн үгээ үнэн зөвөөр нь ойлгоно. Бурханы үг нэг хоёр эшлэлээр бидэнд ирдэггүй. Дараа нь би яг юу хийх вэ гэдгээ Бурханаас асуух хэрэгтэй. Хэрхэн тэр дуудлагыг хэрэгжүүлэх талаар бодох хэрэгтэй. Миний хувьд анх Эзэнээс илгээлтийн дуудлага авч библийн сургуульд орох гэж айдастай байсан. Гэхдээ Бурхан намайг хөтлөн дагуулсаар  библийн сургуульд оруулсан.

ЭЦЭСТ НЬ ӨӨРИЙН СҮНСЛЭГ УДИРДЛАГААСАА ЗӨВЛӨГӨӨ АВАХ. Мэдээж таны сүнслэг удирдагч таныг хөндлөнгөөс чинь сүнсний нүдээр харж зөвлөгөө өгнө.  Үүний тулд та сүнслэг эрх мэдэлд захирагдаж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эцсийн шийдвэрийг гаргахдаа тэдний зөвлөгөөг  шууд авах хэрэгтэй. Учир нь таны хэн гэдэг, мөн сүнслэг байдлаар хаана байгааг гадарлах тул тэднийг сонсохыг зөвлөж байна.

Тэгээд та Бурханы дуудсан газар уруу яваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Энэ сайтанд буй асуудлуудыг ярилцан мэтгэлцэх нь эрүүл байгаагийн шинж юм. Харин бид мэтгэлцээнийг соёлт замаар өрнүүлэх хэрэгтэй бөгөөд дэмий номчирхол, цэцэрхэлээс ангид, гарцыг эрэлхийлэн тэмүүлсэн, хамтын шийдэл өөд зорьсон байдлаар явуулахыг чин сэтгэлээсээ ятгаж байна! Эзэний мэргэн ухаан биднийг гэгээрүүлэг!

20/10 ЗОРИЛТОД УРИАЛАХ НЬ!!!

Тав дахь Теологийн Товхимол гарлаа!

Асуулга (Гурав хүртэлх сонголт)

Та ямар нийтлэл уншмаар байна вэ?

Дүнг харах

Loading ... Loading ...